Эрх баригч хоёр нам орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг зэрэг явуулах
эсэх талаар санал зөрөлдөж байгаагаас гацаанд ороод байгаа.

Эрх баригч хоёр нам орон нутгийн болон УИХ-ын сонгуулийг зэрэг явуулах эсэх талаар санал зөрөлдөж байгаагаас гацаанд ороод байгаа. АН хоёр сонгуулийг хамтад нь явуулах хэрэгтэй гэж үзэж байсан юм. Харин өчигдөр АН-ын бүлгийн хурлаар хоёр сонгуулийг тусад нь явуулна гэсэн хувилбарыг сонгосон тохиолдолд сум, дүүрэг, баг сонгуулийг хойшлуулж, УИХ болон аймаг, нийслэлийн сонгуулийг хамтад нь явуулж боломжтой гэсэн санал гаргажээ. Тэгвэл ажлын ачаалал, саналын хуудсаа бэлтгэх хугацаан дээр асуудал үүсэхгүй байх аж. Сум, дүүрэг, багийн хэмжээнд 1500 орчим саналын хуудас бэлтгэх тул ачаалал багасна гэж АН-ын бүлгийн гишүүд үзсэн байна. МАН энэ саналын хариуг одоогоор өгөөгүй байгаа юм.