Энэ сарын 1-15 хүртэл замын зөрчил гаргасан 50 жолоочийг Улаанбаатар хотын авто замын удирдлагын төвөөс Замын цагдаагийн газарт өнөөдөр шилжүүлжээ.

Энэ сарын 1-15 хүртэл замын зөрчил гаргасан 50 жолоочийг Улаанбаатар хотын авто замын удирдлагын төвөөс Замын цагдаагийн газарт өнөөдөр шилжүүлжээ. Тэд хурд хэтрүүлэх, улаан гэрлээр хөдөлгөөнд оролцсон учир хяналтын камерт бүртгэгдсэн байна. Тус бичлэгийг үндэслэн дугаарыг нь тогтоожээ. Уг 50 жолоочийн тээврийн хэрэгслийн дугаарыг маргааш мэдээлэх аж. Зөрчил гаргасан жолоочийн авто машин жолоодох эрхийг зургаан сараас хоёр жил хүртэлх хугацаагаар хязгаарладаг болсон юм.
Б.Чимэг