УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд хугацааг нь долоо хоногоор
сунгаад байсан УИХ-ын намрын чуулган төрийн дуулал эгшиглэснээр
өндөрлөв.

УИХ-ын дарга бүрэн эрхийнхээ хүрээнд хугацааг нь долоо хоногоор сунгаад байсан УИХ-ын намрын чуулган төрийн дуулал эгшиглэснээр өндөрлөв. Энэ чуулганаар нийт 188 хууль, тогтоол мөн 10 гаруй олон улсын гэрээ хэлэлцээр баталсан гэж УИХ-ын дарга С.Дэмбэрэл чуулганыг хааж хэлсэн үгэндээ дурьдлаа. Эрх баригч намууд Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Шүүхийн шинэчлэлийн тухай багц хууль, Боловсролын тухай хууль зэрэг зарим асуудал дээр санал нийлэхгүй байгаа тул маргааш ээлжит бус чуулган хуралдуулахыг АН-ын бүлгийн дарга Ч.Сайханбилэг УИХ-ын даргаас хүссэн юм. Гэсэн ч МАН Шүүхийн шинэтгэлийн багц хуулийн тухайд завсарлага авахаа мэдэгдсэн. Одоогоор УИХ-ын даргын зөвлөл маргааш УИХ-ын ээлжит бус чуулган зарлах эсэх дээр ямар нэгэн шийдвэр гаргаагүй байна.