Энэтхэгээс ирсэн Рэнбүүчи багш сүсэгтэн олонд ном айлдана
Гэвш Яраа
Рэнбүүчи багш сүсэгтэн олонд ном айлдана
Нийгэмд үйлчилдэг
“Цагаан өвгөн Чойжингуудын холбоо” ТББ-аас бурхан номын их цэнгүүн зохион
байгуулахаар болжээ. Цэнгүүн энэ сарын 26-нд Дархан-Уул аймгийн “Залуучууд”
театрын их танхимд эхлэх бол Улаанбаатар хотод ирэх сарын 1-нд “УБ паласе”-д
тоглох юм байна. Цэнгүүнд урилгаар Энэтхэг улсын “Шар гаадэн” бурхан шашны
төвийн гэвш Яраа Рэнбүүчи өөрийн шавь нарын хамт хүрэлцэн ирж ном айлдах аж.
Мөн МУГЖ, П.Цэрэндагва, “Сарны чулуу” чуулгын уран бүтээлчид оролцох юм байна.
Цэнгүүний зорилго нь баясгалант хэмээх усан луу жилийн засал номыг сүсэгтэн
олонд айлдах, бурхан шашны үйлийг олон нийтэд сурталчилах, хөгжлийн бэрхшээлтэй
иргэдэд хандив өргөх сангийн үйл явдалыг эхлүүлэх гэнэ.