Энэ сарын 10-нд Хэв журам хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн газрын дөрвөн алба хаагчийг их хэмжээний авлига авсан хэрэгт холбогдуулан УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанаас цагдан хорьсон.

Энэ сарын 10-нд Хэв журам хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн газрын дөрвөн алба хаагчийг их хэмжээний авлига авсан хэрэгт холбогдуулан УЕП-ын дэргэдэх мөрдөн байцаах албанаас цагдан хорьсон. Харин мөрдөн байцаалтын явцад Хэв журам хамгаалах газар, Хөдөлгөөнт эргүүлийн газрын хоёр офицер, хоёр ахлах ахлагчаас гадна Хэв журам хамгаалах газрын ерөнхий зохицуулагч, үүрэг гүйцэтгэгч цагдаагийн ахлах дэслэгчийг нэмж цагдан хорьжээ. Харин цагдаа нарт авлига өгч хилээр их хэмжээний хушны самар гаргасан хоёр хятад иргэнийг эрэн сурвалжилж байгаа эхэлсэн байна. Мөн тэдний нэгийг хилээр гарсан байж болзошгүй хэмээн таамаглаж аж. Харин авлига авахад нь зуучилсан гэх эмэгтэйг бага насны хүүхэдтэй учир цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, гадуур байцаахаар болжээ.
Б.Чимэг