Шинэ улирал эхэлснээр “Л.А.Клипперс” багаас “Нью Орлеанс Хорнетс” баг төвийн тоглогч Крис Камманыг авсан билээ. Харин Хорнетсийн удирдлага түүнийг багаасаа явах саналыг тавьсан байна.

Шинэ улирал эхэлснээр “Л.А.Клипперс” багаас “Нью Орлеанс Хорнетс” баг төвийн тоглогч Крис Камманыг авсан билээ. Харин Хорнетсийн удирдлага түүнийг багаасаа явах саналыг тавьсан байна. Самбарийн доор тийм ч муу тоглолтыг үзүүлдэггүй ч Хорнетсд тохирохгүй гэж үзсэн бололтой. Харин багаасаа гарснаар түүнд муу биш харин ч сайн зүйл тохиолдож магадгүй боллоо. 3 дугаар сарын 15-наас солилцооны цонх нээгдэх бөгөөд түүнийг хамгийн их авах магадлалтай баг нь дорнод бүсийн хоёрт бичигдэж буй, аварга авах хамгийн өндөр магадлалтай багуудын нэг болох “Майами Хит” баг эгнээндээ элсүүлж магадгүй. Энэ талаар Хитийн ерөнхийлөгч Пат Рилэй түүний төлөөлөгч рүү залгаж ярилцсан бөгөөд багтаа авна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлсэн байна.