Хөгжмийн зохиолчдын холбооноос уламжлалт болгон зохион байгуулдаг “Морин хуур” наадмын шилдгүүд тодорлоо. Тэргүүн шагнал хүртсэн уран бүтээлч Гран-При шагнал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цом, БСШУЯамны Сайдын нэрэмжит цом мөнгөн шагналаар шагнагддаг. Энэхүү наадамд дууны сэдвийн хувьд аялгуу, үгэндээ яаж зохицсон байна, нийгэм ямар утга агуулгатай уран бүтээлийг хүсэн хүлээж бай

Хөгжмийн зохиолчдын холбооноос уламжлалт болгон зохион байгуулдаг “Морин хуур” наадмын шилдгүүд тодорлоо. Тэргүүн шагнал хүртсэн уран бүтээлч Гран-При шагнал, Монгол Улсын Ерөнхийлөгчийн цом, БСШУЯамны Сайдын нэрэмжит цом мөнгөн шагналаар шагнагддаг. Энэхүү наадамд дууны сэдвийн хувьд аялгуу, үгэндээ яаж зохицсон байна, нийгэм ямар утга агуулгатай уран бүтээлийг хүсэн хүлээж байгаа юм, түүнд тохирч уу үгүй юу гэдгийг харсан байна. 25 дахь жилдээ зохиогдсон уг наадмын гран при шагналыг хөгжмийн зохиолч С.Мөнхбат, яруу найрагч М.Хүрэлсүх нар “Хурмастын дууч шувуу” бүтээлээрээ хүртсэн байна. Энэ дууг ДБЭТ-ын дуучин Ө.Уянга дуулсан ажээ. Шилдгээр шалгарсан бүтээлүүдийг танилцуулъя.