Шинийн нэгэн буюу 2 дугаар сарын 22-нд Улаан Үдийн төв талбай дээр
“Буузны баяр” наадам болох гэж байна. Энэ арга хэмжээний гол зочдын нэг
нь Буриадын нийслэлтэй ах дүү хотын харилцаатай Японы Ямагата хотоос
ирсэн Ямамото өвлийн өвгөн байх юм. Түүнтэй мэргэжил нэгтэй Тувагийн
Соок Ирэй хэмээх цасан өвгөн ч бас энд ирнэ.

Шинийн нэгэн буюу 2 дугаар сарын 22-нд Улаан Үдийн төв талбай дээр “Буузны баяр” наадам болох гэж байна. Энэ арга хэмжээний гол зочдын нэг нь Буриадын нийслэлтэй ах дүү хотын харилцаатай Японы Ямагата хотоос ирсэн Ямамото өвлийн өвгөн байх юм. Түүнтэй мэргэжил нэгтэй Тувагийн Соок Ирэй хэмээх цасан өвгөн ч бас энд ирнэ.
Ямамото, Соок Ирэй нарын өвгөчүүд хүүхдийн ордон, сургууль, хүүхэлдэйн театр, сүм хийд, уралдаан тэмцээнээр хэсч золголт хийхээр төлөвлөсөн байна. Харин шинийн хоёронд Байгаль нууранд очиж мөс цоолон загасчилахаар болжээ. Зарим мэдээнд, тэдэнтэй эвенк ардын Тэгэни-Энёкен хэмээх өвлийн эмгэн дөрөө харшина гэж дурдсан байна.