
Орост суугаа Вьетнамын ЭСЯ-ны элчин зөвлөх Нгуен Чи Там Элстэйд ирж
тус республикийн тэргүүн Алексей Орловтой уулзав. Вьетнамчууд Халимагт
аж үйлдвэрийн паркийн загвараар оёдлын үйлдвэр байгуулах, өргөн
хэрэглээний бараа нийлүүлэх талаар санал тавьжээ. Орос-Вьетнамын
найрамдлын нийгэмлэгийн хүндэт тэмдгээр Алексей Орловын

Орост суугаа Вьетнамын ЭСЯ-ны элчин зөвлөх Нгуен Чи Там Элстэйд ирж тус республикийн тэргүүн Алексей Орловтой уулзав. Вьетнамчууд Халимагт аж үйлдвэрийн паркийн загвараар оёдлын үйлдвэр байгуулах, өргөн хэрэглээний бараа нийлүүлэх талаар санал тавьжээ. Орос-Вьетнамын найрамдлын нийгэмлэгийн хүндэт тэмдгээр Алексей Орловын энгэрийг мялаасан Вьетнамын төлөөлөгчид мөн Вьетнам, Халимагийн их сургуулиуд хооронд оюутан солилцох талаар ярилцсан байна.