
Энэ өдрүүдэд ОХУ-тай хиллэдэг авто замын түр болон байнгын ажиллагаатай 10 боомтыг түр хаахаар болсон байна. Харин олон улсын боомт баярын өдрүүдэд хаадаггүй учраас Замын- Үүд-Эрээн, Сүхбаатар-Наушки чиглэлд зорчих галт тэрэгнүүд зорчигч тээвэрлэнэ. Мөн энэ сарын 24-нийг албан ёсоор амралтын өдөр болгосон хэдий ч хилийн боомтууд ажиллахаар болжээ.