Хятадын сагсан бөмбөгийн лигт тоглож байгаад буцаад NBA-даа ирэхээр болсон Ж.Р.Смиттийг “Нью Иорк Никс”, “Л.А.Клипперс” багууд маш ихээр сонирхож байсан билээ.

Хятадын сагсан бөмбөгийн лигт тоглож байгаад буцаад NBA-даа ирэхээр болсон Ж.Р.Смиттийг “Нью Иорк Никс”, “Л.А.Клипперс” багууд маш ихээр сонирхож байсан билээ. Тэгвэл өчигдөр Никсийн удирдлагууд болон тоглогч Энтони нар Смиттийн бие төлөөлөгчтэй уулзан түүнд 2.5 сая ам.долларын гэрээг санал болгосон байна. Ингэснээр албан ёснй гарын үсэг зураагүй ч Смитт Никсийн тоглогч болох нь бараг л ойлгомжтой боллоо. Учир нь Смиттэд Клипперс баг маш бага цалингийн санал тавьсан, мөн Смитт Клипперсээс илүү Никст орвол олон минут талбай дээр тоглох боломжтой юм.