Ээждээ захидал бичээд сая төгрөг аваарай
Ээждээ захидал бичээд сая төгрөг
аваарай
Монголын үндэсний олон нийтийн
телевизийн “Гэрэлтэй Цонх” хөтөлбөр Олон улсын эмэгтэйчүүдийн баярыг
тохиолдуулан “Ижийдээ захидал бичээрэй” шилдэг захидлын улсын уралдааныг зарлаж байна. Дөрөв дэхь жилдээ зохион байгуулдаж буй энэхүү уралдаан нь хорвоогийн хамгийн
эрхэм хүн болох ээждээ хэлж чадаагүй сэтгэлийн нандин үгсээ илчлэх
боломжийг олгодгоороо үзэгч олны сэтгэлд хүрч чадсан билээ. Оролцогчид 3-с илүүгүй хуудастай, гар бичмэл
болон компьютерээр шивсэн захидлаа 2012 оны 03-р сарын 03-ны өдрийн 17 цаг хүртэл
МҮОНРТ-н байр, Гэрэлтэй цонх хөтөлбөр”
гэсэн хаягаар авах ба шууд өөрийн биеэр авчирч өгч болох юм байна. Шилдэг 100 захидлаар ном гаргах
бөгөөд түрүүлсэн захидал нэг сая
төгрөгний шагналтай. Шилдэгийг шалгаруулж шагнал гардуулах ёслолын ажиллагаа
2011 оны 3-р
сарын 5-нд 19 цагаас АСА
циркт болно. Тоглолтонд гавьяат жүжигчин Б.Сарантуяа, С.Жавхлан, Voice Group,
дуучин Эрдэнэбаяр, Гэрэлчулуун, Идэржавхлан нар Ээжийн тухай сайхан дуунуудаа
өргөхөөс гадна хошин урлагийн ноймер болон циркийн үзүүлбэрүүд багтсан
болно.
Сэтгэгдэл (1)