МАХН, МҮАН, БНН, МЛН, МоАХН-ын удирдлагууд МАХН-ын төв байр Цагаан ордонд эв нэгдлийн сум багцлах ёслолыг үйлдлээ. Монголын нууц товчоонд “Алунгоо эх өөрийн таван хөвгүүндээ та бүхэн нэг сум мэт ганцаар явбал бусдад хялбар дийлдэнэ.

МАХН, МҮАН, БНН, МЛН, МоАХН-ын удирдлагууд МАХН-ын төв байр Цагаан ордонд эв нэгдлийн сум багцлах ёслолыг үйлдлээ. Монголын нууц товчоонд “Алунгоо эх өөрийн таван хөвгүүндээ та бүхэн нэг сум мэт ганцаар явбал бусдад хялбар дийлдэнэ. Харин багцалсан сум байж эв нэгдэлтэй байх аваас хэнд ч үл дийлдэнэ” хэмээсэн домогтой. Үүний нэгэн адилаар өнөөдөр энд цугласан таван хүчин болох МАХН, МҮАН, БНН, МЛН, МоАХН-ын удирдлагууд “Бид ганц ганцаараа явбаас төрийн толгойд сандайлж, улс үндэстнээ доройтуулж буй МАНАН-г сарниаж дийлэхгүй. Харин бид тав багцалсан сум мэт нэгдэж, нийтийн хүчийг нэгэн зорилгын дор нэгтгэж чадваас ирэх сонгуулиар ялалт байгуулж, олгиархиудын савраас эх орноо аварч чадна” хэмээн уг ёслолыг хийжээ.
Б.Чимэг