АН-ын бүлэг саяхан Ж.Энхбаяр сайдыг огцруулах асуудлаар нууц хуралдааныг хийсэн. Уг хуралдаанаар Ж.Энхбаярыг огцруулахаар тогтож, уг саналаа УИХ-д өргөн барихаар болжээ. Ардчилсан намын бүлэг Ж.Энхбаяртай хариуцлага тооцоод зогсохгүй засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр унагах асуудлыг ч тус хуралдаанаараа хэлэлцсэн байна.

Энэ талаар УИХ-ын гишүүн З.Энхболд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Ж.Энхбаяр долдугаар сарын нэгэн шиг үймээн болвол цэрэг хөдөлгөнө гэж яриад эхэлсэн нь хууль зөрчсөн үйлдэл. Цэрэг хөдөлгөх асуудлыг Ж.Энхбаяр биш, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэддэг. Тэгээд ч цэрэг арми гадаадаас ирэх дайсантай тэмцэх зорилготой болохоос дотоодын жагсаал цуглааныг дарах үүрэггүй” хэмээн уурсангүй мэдэгдсэн юм.
Б.Чимэг