2012 оны хаврын тэргүүн сарын сар шинийн баярын үеэр нийслэлийн худалдаа, үйлчилгээний газруудын ажиллах цагийн хуваарийг Хотын ерөнхий менежер Ч.Бат баталсан байна. Цагийн хуваарийг бүрэн эхээр нь хүргэж байна.
ХУДАЛДАА, ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЦАГИЙН ХУВААРЬ
Худалдаа, үйлчилгээний байгууллагууд баярын өдрүүдэд дараах цагийн хуваарийн дагуу ажиллана. Хүнсний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 22-нд амраад, 23-нд 09.00 -20.00 цагт ажиллаж, хоёрдугаар сарын 24 -нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Номин холдинг” ХХК-ийн салбар дэлгүүрүүд хоёрдугаар сарын 22-нд амарна. Хоёрдугаар сарын 23 –нд “Номин супермаркет”, “Номин агуулах худалдаа” 12.00-18.00 цагт ажиллана. Номингийн бүх салбарууд хоёрдугаар сарын 24-өөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Боса” сүлжээ дэлгүүрүүд баярын өдрүүдэд амралтгүйгээр 09.00 –23.00 цагийн хооронд ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Миний дэлгүүр”, “Миний хайпермаркет” сүлжээний дэлгүүрүүд хоёрдугаар сарын 22-нд амраад, 23, 24-нөөс ердийн цагийн хуваарийн дагуу 08.00-24.00 цаг хүртэл ажиллана.
“Скай” их дэлгүүр хоёрдугаар сарын 21-нийг хүртэл ердийн цагийн хуваарийн дагуу ажиллаж хоёрдугаар сарын 22-24 хүртэл амраад 25-наас ердийн цагийн хуваарийн дагуу 10.00-20.30 хүртэл ажиллана. “Скай” хайпермаркет хоёрдугаар сарын 22-24 хүртэл амраад 25-наас ердийн цагийн хуваарийн дагуу 09.30-20.30 хүртэл ажиллана.
“Нарантуул” худалдааны төв хоёрдугаар сарын 21-нийг хүртэл ердийн цагийн хуваариар 10.00-19.00 цагт ажиллаж, хоёрдугаар сарын 22-ноос гуравдугаар сарын 6 хүртэл амраад, гуравдугаар сарын 7-ноос ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хархорин” худалдааны төв хоёрдугаар сарын 21-нийг хүртэл ердийн цагийн хуваариар бүтэн ажиллаж, хоёрдугаар сарын 22-28-ныг хүртэл амарна. Хоёрдугаар сарын 29-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Барс” худалдааны төв хоёрдугаар сарын 20, 21-нд 09.00-19.00 цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 22, 23, 24-нд амраад, хоёрдугаар сарын 25-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Хүчит шонхор” худалдааны төв хёрдугаар сарын 21-нд өглөө 06.00-18.00 цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 22-25 хүртэл амраад, хоёрдугаар сарын 26-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
“Да хүрээ трейд” техникийн зах хоёрдугаар сарын 21-нд 09.30-15.30 цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 22-26-ыг дуустал амраад, хоёрдугаар сарын 27-ны өдрөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу 09.30- 18.00 цаг хүртэл ажиллана.
Аж үйлдвэрийн барааны дэлгүүрүүд хоёрдугаар сарын 22, 24, 25-нд амраад, хоёрдугаар 26-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
НИЙТИЙН ХООЛНЫ ГАЗРЫН ЦАГИЙН ХУВААРЬ
Нийтийн үйлчилгээтэй ресторан, кафе, цайны газар, түргэн хоолны газрууд хоёрдугаар сарын 20, 21-нд бүтэн ажиллаж, хоёрдугаар сарын 22-нд амраад, хоёрдугаар сарын 23-наас эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Баар, цэнгээний газрууд хоёрдугаар сарын 22-нд амраад хоёрдугаар сарын 23-нд 10.00- 14.00 цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 24-нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.
Үйлдвэр, албан байгууллагын дэргэдэх хоолны газрууд тухайн байгууллагынхаа ажиллах цагийн хуваарийг дагаж мөрдөн ажиллана.
ЦАХИЛГААН ХАНГАМЖИЙН ТУХАЙД
Цахилгаан шугам сүлжээний газрын диспетчер, шуурхай ажиллагааны бригад 24 цагаар ажиллаж, цахилгааны гэмтэл саатлын талаар гарсан гомдол саналыг Төвийн хэсгийн шуурхай үйлчилгээний алба -343048, 343004, Баруун түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба - 345909 / БГД, СХД, ХУД /, Зүүн түгээх төвийн шуурхай үйлчилгээний алба -353570 / СБД, ЧД, БЗД / дугаарын утсаар тус тус хүлээн авч барагдуулна.
УС ХАНГАМЖИЙН ТУХАЙД
Ус сувгийн удирдах газрын гэр хорооллын ус түгээх байруудын сар шинийн баяраар ажиллах цагийн хуваарь:

А. Салбаруудын нэгдсэн албаны төвлөрсөн шугамд холбогдсон ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь
Б. Зөөврийн ус хангамжийн албаны зөөврөөр ус түгээх байруудын ажиллах цагийн хуваарь
Жич: Баярын өдрүүдэд цэвэр, бохирын шугам хөлдөх, бохирын шугам бөглөрөх зэрэг аваар осол гарах үед УСУГ болон, зөөврийн ус хангамжийн алба, салбаруудын нэгдсэн албадууд дээр гарч байгаа хариуцлагатай жижүүр, инженерүүдэд хандаж болно. Үйлчилгээний талаарх санал гомдол, дуудлагыг 70157066, 70157016 утсаар авч байна. хээр нь хүргэж байна.
ОРОН СУУЦ , НИЙТИЙН АЖ АХУЙ
ОСНАА-н Удирдах газрын харьяа салбар компаниудын утасны жагсаалт: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газар, түүний харьяа салбар компанийн ээлжийн инженерүүд, засварчин, цахилгаанчид 24 цагаар ажиллан, иргэд оршин суугчдаас орон сууцны үйлчилгээ, цахилгаан, дулаан, ус хангамжийн талаар гарсан санал, гомдлыг 325595 дугаарын утсаар хүлээн авч барагдуулна. Аваарын ангитай 325595 дугаарын утсаар харилцана. ОСНААУГазар дээр ариутгах татуургын машин 24 цагаар дуудлага авч ажиллана.

ИРГЭДЭД ҮЙЛЧЛЭХ “БУЯН” КОМПАНИЙН ЦАГИЙН ХУВААРЬ

“Буян” компани хоёрдугаар сарын 20, 21–нд 09.00-18.00 цаг хүртэл ажиллаж, хоёрдугаар сарын 22, 23–нд 09.00 -15.00 цагт ажиллаж, хоёрдугаар сарын 24 –нөөс эхлэн ердийн цагийн хуваарийн дагуу ажиллана.