Өнгөрсөн хоногт цагдаагийн байгууллагад гэмт хэргийн шинжтэй 40 үйлдлийг бүртгэж, цагдаагийн алба хаагчид 37-ынх нь эзэн холбогдогчийг нь илрүүлэн шалгаж эхэлжээ. Бусдын биед гэмтэл учруулсан хоёр, хулгайн зургаа, танхайн есөн хэрэг гарсан байна. Мөн зам тээврийн 32 осол гарч, 12 хүн гэмтжээ. Түүнчлэн архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэж, бусдын амгалан тайван байдал алдагдуулсан 268 хүнийг эрүүлжүүлсэн байна.
Б.Чимэг