“Хүрээ хорвоо” дуулалт жүжгийг тоглоно
“Хүрээ хорвоо”
дуулалт жүжгийн тоглоно
Их хүрээг нийслэл
хүрээ гэж өргөмжилсний 100 жилийн ойд зориулан “Улаанбаатар” чуулгын уран
бүтээлчид өнөөдөр 15.00 цагт “Хүрээ хорвоо” ардын дуунаас бүрдсэн аялгуут
жүжгийг тоглох гэж байна. Тус жүжигт
хүрээний гангацуул, лам нар, иргэд болоод 1930-аад оны ахуй амьдрал, үйл
явдлыг харуулсан ардын дуунууд эгшиглэх аж. Жүжгийн зохиолыг Төрийн шагналт, СГЗ Д.Төрбат бичиж, зөвлөхөөр УГЗ, Л.Эрдэнэбулган, ерөнхий найруулагчаар
СТА, Л.Эрдэнэбаатар,
ерөнхий удирдаачаар СТА, Р.Ганбат,
ерөнхий зураачаар Л.Баярхүү, туслах найруулагчаар Соёлын тэргүүний ажилтан
П.Урнаа, уран сайхны
удирдагчаар Гавьяат жүжигчин Ц.Төвшинтөгс нар ажиллажээ.