Сар шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон түрүүлжээ
Сар шинийн
барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн олон түрүүлжээ
Сар
шинийн барилдаанд дархан аварга Б.Бат-Эрдэнэ хамгийн их түрүүлжээ. Энэ сарын 21-нд буюу ирэх мягмар
гаригт сар шинийн баярт зориулсан үндэсний бөхийн барилдаан болно. Тухайн оны
төлөв, улсын наадмын өнгийг тодорхойлдог гэж ихэд бэлгэшээдэг уг барилдаанд
улс, аймаг, цэргийн цолтой 256 хүчтэн уран мэх, хүч чадлаа сорин зодоглодог. 50
дахь удаагаа зохиогдож буй тус барилдаанд давхардсан тоогоор 17 бөх түрүүлж, 27
бөх үзүүрлэжээ. 1963 оноос радио, 1967 оноос телевизээр орон даяар шууд
дамжуулах болсон цагаан сарын анхны барилдаанд 64 бөх зодоглосноос улсын залуу
заан Ж.Мөнхбат түрүүлж, улсын арслан Ч.Бээжин үзүүрлэсэн байна. Дархан аварга
Б.БатЭрдэнэ 12 түрүүлснээс, 11-т нь дараалан түрүүлж, хосгүй амжилт үзүүлсэн
бол дархан аварга Х.Баянмөнх найм, Ж.Мөнхбат зургаан удаа манлайлжээ. Харин
аймгийн арслан Ч.Санжаадамба 2010, Ш.Мөнгөнбаатар 2011, улсын начин Ч.Өвгөнхүү
1969, О.Балжинням 1987 онд түрүүлсэн байхад аймгийн арслан Б.Ганбат 1998,
Ц.Магалжав 2000, улсын начин Л.Дашдагва 1964, Ё.Ишгэн 1984, Ду.Батбаяр 2008 онд
үзүүрлэсэн аж. Харин Б.Бат-Эрдэнэ аварга 1988 оноос 2006 оны хооронд тасралтгүй түрүүлж байсан байна.