ӨМ-ын Манжуур хотын 2011 оны жимс, хүнсний ногооны экспорт сайн байв. 2011 онд тус хот 341 мянган тонн жимс, хүнсний ногоо экспортолж, 108 сая ам.долларын орлого олсон нь 2010 оны мөн үеийнхээс тус тус 9.4% болон 51.8%-р нэмэгдсэн гэж бүртгэлд тэмдэглэсэн байна.

Холбогдох мэдээнээс үзэхэд, Оросын зах зээлийн эрэлт хэрэгцээ эрчимтэй өссөний улмаас Орост гаргаж байгаа жимс, хүнсний ногооны экспорт ихээхэн нэмэгджээ.