2012 онд ӨМӨЗР-ы ахлах сургуульд суралцаж байгаа 900 мянга орчим сурагчдаас сургалтын төлбөр авахгүй бөгөөд сурах бичгийн хураамж авахгүй байхаар боллоо. Үүний зэрэгцээ, ахлах дунд сургуулийн сурагч бүрд ноогдох зардлын дундаж хэмжээг 5500 юаниас 7400 юань хүртэл өсгөсөн байна.

2011 онд Өвөр Монгол нийт 1 тэрбум 400 сая гаруй юань санхүүжүүлж, дунд шатны мэргэжлийн сургуулийн сурагч болон энгийн ахлах дунд сургуулийн цөөнх үндэстний сурагчид, мөн амьдралын бэрхшээлтэй сурагчдыг "хоёр төрлийн төлбөрөөс чөлөөлөх" бодлого хэрэгжүүлсэн байна. Дунд шатны мэргэжлийн сургууль болон энгийн ахлах дунд сургуулийн сурагчдын хувьд хүн тус бүрийг жилд 2000 юанийн сургалтын төлбөрөөс чөлөөлж, мөн жилд хүн бүрд 550-600 юанийн ном сурах бичиг үнэ төлбөргүй олгох юм. ӨЗР-ы 543 мянган сурагч тэтгэлэгт хамрагдаж, өргөн олон малчин тариачин болон хот суурины бага орлоготой гэр бүлийн эдийн засгийн ачааллыг хөнгөвчилж, ахлах дунд сургуулийн сурагчид сургуулиа амжилттай төгсөх явдлыг баталгаажуулжээ.