Ерөнхийлөгч Башар Ал-Ассаддыг эсэргүүцэн тэмцэж байгаа Сирийн иргэдийн
эсрэг Засгийн газар нь компьютерийн вирусыг шинэ зэвсэг болгон хэрэглэх
болжээ.

Ерөнхийлөгч Башар Ал-Ассаддыг эсэргүүцэн тэмцэж байгаа Сирийн иргэдийн эсрэг Засгийн газар нь компьютерийн вирусыг шинэ зэвсэг болгон хэрэглэх болжээ. Ялангуяа Засгийн газрын мэдэлд байдаг байгууллагуудын компьютерт нэвтэрч он-лайн чатаар харилцаж буй хүмүүс рүү нь дамжин үг, үйлдлыг нь тандах болсон байна. Египет, Орос, Сири гээд Засгийн газраа шүүмжилсэн бослого ихэвчлэн “Фэйсбүүк”, “Твиттер” хуудсаар дамжин өргөжиж байсан. Тиймээс Сирийн эрх баригчид үүнийг нь эргүүлээд зэвсэг болгон ашиглах болсон байна. АНУ-ын интернет технологийн компаний инженерийн хэлж буйгаар энэ вирусыг технологийн өндөр мэдлэг, чадвартай баг хийж гүйцэтгэсэн гэжээ.
Жил гаруй үргэлжилж байгаа энэ тэмцэлд тус улсын 6000 орчим энгийн иргэн амь үрэгдээд байгаа юм.