Москвад анх удаа сонгуулийн санал хураах бэлтгэл ажлын сургалтыг зохион байгуулахаар болжээ. Энэ санал хураах туршилт нь хоёрдугаар сарын 25-нд буюу энэ бямба гарагийн 10.00 цагт эхлэх аж.

Москвад анх удаа сонгуулийн санал хураах бэлтгэл ажлын сургалтыг зохион байгуулахаар болжээ. Энэ санал хураах туршилт нь хоёрдугаар сарын 25-нд буюу энэ бямба гарагийн 10.00 цагт эхлэх аж. Сонирхолтой нь туршилтын санал хураах хуудсанд нэр дэвшигчдийн оронд Александр Македонский /эрх баригч намаас/, Наполеон Бонапарт /францын хувьсгалын дэвшүүлсэн/, I Петр /Орос улсын дэвшүүлсэн/, Уинстон Черчиль /английн лордуудын дэвшүүлсэн/ болон Чингис хаан /монгол-татарын дэвшүүлсэн/ нарын нэрийг дэвшүүлжээ. Мөн тус өдөр Москвагийн жирийн иргэдээс гадна ОХУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчдийг урьжээ. Тэдний итгэмжлэгдсэн төлөөлөгчид, улс төрийн нам, хотын захиргаа болон олон нийтийн байгууллагуудын төлөөлөгчид, хотын хурлын депутатад нэр дэвшигчид “хуурамч” сонгуулийн үеэр санал хураах ажиллагааг хянахаар бэлтгэж байгаа аж.
Энэ өдөр сонгуулийн санал хураалтыг хэрхэн зохион байгуулах болон техникийн ажиллагааны дүрэм журамтай танилцуулах юм байна. Мөн ирсэн бүх хүн санал хураалтад оролцох боломжтой бөгөөд сонгуулийн дүн хэрхэн гарахыг камераар ажиглаж болох гэнэ.