“Мөс” хэмээн нэрлэдэг мансууруулах үйлчилгээтэй нэгэн төрлийн нийлэг бодисыг Монголд авчран худалддаг бүлэг залуусыг саатууллаа. Тэднийг ЭЦГ, УМБГ-ын алба хаагчид саатуулсан байна.

“Мөс” хэмээн нэрлэдэг мансууруулах үйлчилгээтэй нэгэн төрлийн нийлэг бодисыг Монголд авчран худалддаг бүлэг залуусыг саатууллаа. Тэднийг ЭЦГ, УМБГ-ын алба хаагчид саатуулсан байна. Мөрдөн байцаалтын явцад тэд “0.75 грамм хэмжээтэйг нь 300 мянган төгрөгөөр худалддаг байсан. Мөн гал тэргэнд оруулахдаа элсэн чихэр гэж худал хэлдэг байсан” тухайгаа мэдүүлсэн байна. Хэргийг УМБГ-ын хар тамхи мансууруулах бодистой тэмцэх хэлтэст шалгаж эхэлжээ.
Б.Чимэг