Жолооны үнэмлэх хэвлэгч машин төхөөрөмжид нь гэмтэл гарсаны улмаас тодорхой хэмжээгээр үнэмлэх хэвлэгдээгүй бөгөөд 14500 орчим үнэмлэх хуримтлагдсан байсан.

Жолооны үнэмлэх хэвлэгч машин төхөөрөмжид нь гэмтэл гарсаны улмаас тодорхой хэмжээгээр үнэмлэх хэвлэгдээгүй бөгөөд 14500 орчим үнэмлэх хуримтлагдсан байсан. Өнгөрсөн баасан гаригт шинээр таван машин суурилуулж, үнэмлэх хэвлэж эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар үрэгдүүлсэн, солиулсан, гадаадын иргэний болон ангилал ахиулсан жолооны үнэмлэх хэвлэгдэж дууссан байна. Өнөөдрөөс эхлэн шинээр жолооч болж буй хүмүүсийн үнэмлэхийг хэвлэж эхэлжээ. Үрэгдүүлсэн, ангилал ахиулсан, солиулахаар үнэмлэхээ өгсөн хүмүүсийн үнэмлэхийг олгох ажиллагаа өглөө 08.00 цагаас эхлэн явагдаж эхэлсэн байна.
Б.Чимэг