
• Хүмүүс олноор цуглардаг бараан зах, худалдааны төвүүд, дэлгүүр үйлчилгээний газрууд, сар шинийн үзэсгэлэн худалдаа болж байгаа цэгүүдэд их хэмжээний мөнгийг бусдын дэргэд ил гаргаж худалдаа бүү хийгээрэй.
• Бусдын сонор сэрэмж өөр зүйлд хандаж анхаарал суларсан үед халаасны хулгайчид халаас, цүнх, тор зэргийг тань зүсэх, түгжээг мултлах, цахилгаан товчийг нь татах, суйлах зэрэг аргаар эд зүйл хулгайлдагийг анхаараарай.
• Таны анхааралийг сарниулахын тулд согтуу хүний дүрд хувирч өөрийн хамсаатантай маргалдах, таныг түлхэх, мөрлөх, таньдаг болж жүжиглэн таныг тэврэх зэрэг олон арга хэрэглэн биед тань хүрч гэмт үйлдэлээ хийдэг тул та сонор сэрэмжтэй байгаарай.
• Тэд ямар ч насны хүн байж болно. Цэвэрхэн хувцасласан соёдтой төлөв даруу хүний дүртэй, эрэгтэй эмэгтэй, хүүхэд, хөгшин залуу ямар этгээд халаасны хулгай хийдэг юм шүү.
Халаасны хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх тасаг