Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс Монголын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа аж.

Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсээс Монголын уламжлалт цагаан сарын баярыг тохиолдуулан “Сар шинэ” нэгдсэн арга хэмжээ зохион байгуулж байгаа аж. Уг ажлын хүрээнд дүүргийн нутаг дэвсгэрт тэнүүчлэн амьдарч хог түүдэг, архаг архичин 36 хүнийг цуглуулан бүртгэл судалгаанд хамруулсан байна. Улмаар арван хүн, хоёр хүүхдийг Нийслэлийн ЗДТГ-ын харъяа “Амьдрах ухаан” төвд хүлээлгэж өгч, архинд донтох өвчтэй найман хүнийг Мааньт дахь архины албадан эмчилгээний газарт хуяглан хүргэсэн байна. Энэ арга хэмжээг зохион байгуулснаар тэдгээр иргэдийг баярын үеэр архидан согтуурч хөлдөх, ямар нэгэн гэмт хэрэг, зөрчилд холбогдуулахгүй байх, мөн иргэдийн амгалан тайван байдлыг хангахад ач холбогдолтой юм.
Б.Чимэг