УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр Мэдээлэл харилцаа холбоо, технологийн
газрын дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн А.Мөнхбат өчигдөр
Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгчөөр гэнэт томилогджэ

УИХ-ын сонгуульд нэр дэвшихээр Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газрын дэд даргын албан тушаалаас чөлөөлөгдсөн А.Мөнхбат өчигдөр Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгчөөр гэнэт томилогджээ. Хуучин ерөнхийлөгч Ц.Зоригтбаатар эрүүл мэндийн шалтгаанаас болж ажлаа өгөх болсон тул тус холбооны Ерөнхий зөвлөл, тэргүүлэгч гишүүдийн өргөтгөсөн хурлаар түүнийг томилсон байна. А.Мөнхбат фэйсүүк хуудасдаа “Ерөнхийлөгч Ц.Зоригтбаатар маань эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргаж ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр намайг томилсон гэнэтийн үйл явдал боллоо” хэмээн бичжээ. Өчигдрийн хуралд ирсэн гишүүдийн 99,9 хувийн саналаар А.Мөнхбат сонгогдсон байна. “МЗХ” нь бүтэц зохион байгуулалтын хувьд 21 аймаг, 9 дүүрэг, сум, үйлдвэр, аж ахуйн нэгж, албан газруудад 600 гаруй анхан шатны нэгжтэй, 120 мянга гаруй идэвхтэн дэмжигчидтэйгээр үйл ажиллагаагаа явуулдаг аж.
Сэтгэгдэл (1)