Энэ сарын 16-ны орой нийслэл Улаанбаатарт "2012 оны хаврын баярыг угтах циркийн тоглолт" болж, нийслэлийн хэдэн мянган үзэгчид тус тогтлолыг үзэн сонирхлоо. Олон улсын циркийн уралдааны 10 гаруй удаагийн шагналтай, Өвөр Монголын циркийн хамтлаг болон Монгол улсын уран бүтээлчид нэгэн тайзнаа тоглосон нь тус тоглолтын онцлог байсан юм. "Хүрдэн дээрх бүжиг", "ном сум", "зул бүжиг ба уран нугаралт", илив, сандал өргөх, "уургачны домог" зэрэг уран үзүүлбэрүүд нь үзэгчдийн анхаарлыг хамгийн илүү татаж байсан юм.
Тус тоглолтонд Өвөр монголын циркийн хамтлагийн 41 уран бүтээлчид ирж оролцсоноос гадна Монгол улсын Соёл урлагийн их сургуулийн уран бүтээлчид, Монгол улсын циркийн уран бүтээлчдийн хамтлаг оролцсон юм. Улаанбаатар дахь Хятадын соёлын төв зэрэг байгууллагууд хамтран ажиллаж тоглолтыг зохион байгуулжээ.
Хятадаас Монгол улсад суугаа элчин сайд Ван Шяолүн, дэд сайд Ван фүкан, соёлын зөвлөх Вэй Хүншэн нар тоглолтыг үзэн сонирхсон байна. Өвөр Монголын циркийн хамтлаг нь сүүлийн жилүүдэд Европ, Америк тивийн зэрэг 10 гаруй орнуудаар нийт 2000 гаруй удаа тоглолт хийжээ.




