Засгийн газар хуралдаж байна

Засгийн газар ирэх лхагва гаригийн хуралдаанаа урагш татан одоо хийж байна. Тус хуралдаанаар “100 мянган айл орон сууц” хөтөлбөрийг хэрэгжүүлэхтэй холбоотой ажил болон жилийн зургаан хувийн хүүтэй орон сууцны зээл иргэдэд олгох тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ асуудлыг өнгөрсөн долоо хоногт Засгийн газар ээлжит хуралдаанаараа авч хэлэлцсэн юм. Тэгэхдээ холбогдох газрууд мэдээлэл хийж, тодорхой шийдвэрийг өнөөдөр гаргахаар болсон билээ.