“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-аас үүрэн холбооны оператор компаниудад иргэдийн гомдол, саналын дагуу шалгалт хийжээ.

“Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар”-аас үүрэн холбооны оператор компаниудад иргэдийн гомдол, саналын дагуу шалгалт хийжээ. Шалгалтаар “Юнител”, “Мобиком” компаниудаас нэлээд зөрчил илэрсэн тул тус бүрт нь 10 сая төгрөгийн торгууль ногдуулсан байна. Мөн оны эхний улиралд багтаан зөрчлөө арилгахыг даатгажээ. “Юнител” компанийн хувьд “Таван азтан, таван байр” хөтөлбөр зохион байгуулсан ч азтанууд нь өнөөдрийг хүртэл байрандаа ороогүй байгаа аж. Харин “Мобиком” компани дараа төлбөрт хэрэглэгчид багцад дагалдан ирэх ярианы хэмжээг минутаар тооцдог боловч ярьсан мэдээлэл төгрөгөөр өгдөг. Үүнийг нь хэрэглэгчид хянах боломжгүй байдаг нь тогтоогдсон байна.
Б.Чимэг