Цагдаагийн ерөнхий газраас сэрэмжлүүлж байна
Цагдаагийн ерөнхий
газраас сэрэмжлүүлж байна
Сар шинийн баярыг
далимдуулан бүлэг хулгайчид ихэссэн учир иргэдийг эд хөрөнгөдөө хянамгай хандаж
урт гартнуудаас болгоомжлохыг сэрэмжлүүлэв. Мөн архи, согтууруулах ундааг
тохируулан хэрэглэж нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулахгүй байхыг
анхаарууллаа. Түүнчлэн хөдөлгөөний ачаалал ихэсч байгаа энэ өдрүүдэд жолооч нар
дүрмээ баримтлан, бухимдалгүй, бие биеэ хүндэтгэн замын хөдөлгөөнд соёлтой
оролцон зөвшөөрөгдөх хэмжээнээс дээш хүн тээвэрлэж, согтууруулах ундаа хүн
хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг замын цагдаагийн газраас
уриаллаа. Сар шинийн баяраар цагдаагийн ерөнхий газар, замын цагдаагийн ерөнхий
газар, замын цагдаагийн газраас бүрэн бүрэлдэхүүнээрээ замын хөдөлгөөнд хяналт
тавьж ажиллах юм байна.