Арван долоо дугаар жарны “Баясгалант” хэмээх усан Луу жилийн сар
шинийн баярын өдрүүдэд нийслэлийн нийтийн тээврийн үйлчилгээг дараах
хуваариар зохион байгуулж иргэддээ үйлчилнэ.

Үйлчилгээний цагийн хуваарь:
- Битүүний өдөр буюу 2 дугаар сарын 21-ний өдөр өглөө 6 цаг 30 минутаас орой 22 цаг 30 минут хүртэл үйлчилнэ.
- Шинийн нэгнээс гурван хүртэл буюу 2 дугаарын сарын 22, 23, 24-ний баярын өдрүүдэд үйлчилгээг 8.00 цагаас 22 цаг 30 минут хүртэл явуулна.
Үйлчлэх чиглэл, тээврийн хэрэгсэл:
- Үндсэн 60 чиглэлд их багтаамжийн 604 автобус, троллейбус,
- Туслах 21 чиглэлд 233 бага багтаамжийн автобус,
- Хот орчмын 13 чиглэлд их багтаамжийн 63 автобус,
- Захиалгат үйлчилгээнд 30 бага багтаамжийн автобус нийт 930 автобус үйлчилнэ.
- Таксийн 15 аж ахуйн нэгжийн 668 такси үйлчилнэ. Хот орчмын чиглэлүүдэд ажиллах автобусны тоог нэмэгдүүлнэ.
Ийнхүү сар шинээр нийтийн тээврийн үйлчилгээнд нийтдээ 1598 тээврийн хэрэгсэл ажиллуулна.
Захиалгат үйлчилгээ:
Уламжлал болсон захиалгат үйлчилгээг зохион байгуулна. Толгойт, 7 буудал, Шархад, Хужирбулан, Чингэлтэй, Дамбадаржаа, Хайлааст, Дарь эх, Дэнжийн мянга, 3,4-р хороолол гэсэн чиглэлүүдэд нийт бага багтаамжийн 30 автобусаар үйлчлэх бөгөөд захиалгыг 32-63-52, 32-31-76, 93-12-62-87 дугаарын утсаар хүлээн авна.
Зорчигчдын үнэлгээ:
Нийтийн тээврийн үйлчилгээтэй холбоотой санал, хүсэлтийг 32-31-76, 32-63-52, 93-12-62-87 утсаар хүлээн авна гэж Нийслэлийн Нийтийн тээврийн газраас мэдээллээ.
Сар шинээр дуудлагаар үйлчлэх таксийн аж ахуйн нэгжүүдийн жагсаалт:

