
Хятадууд “Долоон бурхан” хэмээх хиймэл дагуулын сүлжээг сансарт
байгуулах ажлаа үргэлжлүүлж, уржигдар буюу энэ сарын 25-нд 11 дэх хиймэл
дагуулыг хөөргөв. Тус улсын хиймэл дагуул хөөргөх төвөөс Чан Жень 3В
хэмээх пуужингаар уг хиймэл дагуулыг хөөргөсөн байна. 2020 он гэхэд
нийтдээ 30 гаруй хиймэл дагуулаас бүрдсэн “Долоон бурхан” хэмээх
навигацийн сүлжээг бүрдүүлэхээр хятадууд ажиллаж байна.

Хятадууд “Долоон бурхан” хэмээх хиймэл дагуулын сүлжээг сансарт байгуулах ажлаа үргэлжлүүлж, уржигдар буюу энэ сарын 25-нд 11 дэх хиймэл дагуулыг хөөргөв. Тус улсын хиймэл дагуул хөөргөх төвөөс Чан Жень 3В хэмээх пуужингаар уг хиймэл дагуулыг хөөргөсөн байна. 2020 он гэхэд нийтдээ 30 гаруй хиймэл дагуулаас бүрдсэн “Долоон бурхан” хэмээх навигацийн сүлжээг бүрдүүлэхээр хятадууд ажиллаж байна. Уг сүлжээг ашиглан бүх дэлхийг хамарсан оновчтой, найдвартай орон байршлыг тогтоох, навигаци хийх болон цагийн үйлчилгээгээр хангах гэнэ.
Өнгөрсөн оны 12 дугаар сард “Долоон бурхан” хэмээх навигацийн хиймэл дагуулын системийг туршилтаар ажиллуулжээ. Тэд сүлжээгээ бүтээн байгуулахын зэрэгцээ хэрэглэхдээ зам харилцаа, тээвэр, цаг уур, загасны аж ахуй, цахилгаан холбоо, ус ашиглалт, газар зүй хэмжилт зэрэг салбарыг хармуулж байна. Цаашид олон нийтийн хэрэглэгчдийг хамарч, эдийн засаг нийгмийн хувьд маш ашигтай байгаа аж.