Баруун болон зүүн зүгийн нутгаар солигдмол үүлтэй. Бусад нутгаар үүлшинэ. Төвийн нутгийн өмнөд хэсгээр бага зэргийн цас орно. Салхи зүүнээс секундэд 5-10 метр, говийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Увс нуур, Дархадын хотгор, Идэр, Тэс голын хөндийгөөр 18-23 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Ерөө, Туул голын саваар 12-17 градус хүйтэн, Алтайн өвөр говь болон говийн бүс нутгаар 2 градус хүйтнээс 3 градус дулаан, бусад нутгаар 6-11 градус хүйтэн байна.
УЛААНБААТАР ХОТ: Үүлшинэ. Цас орохгүй. Салхи зүүнээс секундэд 5-10 метр. 7-9 градус хүйтэн байна.
+