Мөрийн хөтөлбөр, амлалт, будлиангүй сонгууль, гоо сайхны санал хураалт. 24tsag.mn гурав дахь сардаа амжилттай зохион байгуулж буй “Фото мисс”, “Фото мистер” уралдааны энэ удаагийн ялагчид тодорлоо. “Фото мистер”-ээр Э.Мөнхбилэг, “Фото мисс”-ээр Д.Анундарь нар шалгарлаа. Сонирхолтой бөгөөд сайхан мэдээ дуулгахад энэ сарын мисс, мистерээр шалгарсан залуус маань хосууд болж таарлаа. Гайхалтай биш гэж үү? Ингээд тэдний ярианд анхаарлаа хандуулна уу.
Хоёрдугаар сарын “Фото мистер” Э.Мөнхбилэг: “Фэйсбүүк”-ээр дамжуулж нэлээд санал авсан байх шүү
-Юуны өмнө манай сайтаас гуравдахь сардаа амжилттай зохион байгуулж буй “Фото мистер” тэмцээний энэ удаагийн ялагч болсонд сайтынхаа хамь олны өмнөөс болон нийт хэрэглэгчид, таныг дэмжсэн хүмүүсийн өмнөөс баяр хүргэе?
-Баярлалаа. Тэмцээнд оролцоод энэ сарын фото мистерээр шалгарсандаа сэтгэгдэл өндөр байна. Танай хамт олонд болон намайг дэмжсэн нийт хүмүүс, залуустаа энэ завшааныг ашиглаад баярласнаа илэрхийлье.
-Өөрийгөө товч танилцуулбал...
-Намайг Энхбаярын Мөнхбилэг гэдэг. Одоо Шинжлэх ухаан технологийн их сургуульд уул уурхайн инженер мэргэжлээр суралцдаг. Нэгдүгээр курс.
-Их эрэлттэй байгаа сайхан мэргэжлээр суралцдаг юм байна. Тэгвэл загварийн ертөнц рүү хэзээнээс хэрхэн оров?
-Загвар өмсөөд нэг жил болж байна. Өөрийн хобби, дур сонирхолдоо хөтлөгдөн энэ гайхамшигтай ертөнц рүү орохоор шийдсэн дээ.
-Манай энэ сарын тэмцээн “Азийн модель” агентлагтай хамтран ажилласан. Ихэвчлэн тус агентлагийн залуус оролцсон. Өөрөө тэмцээнийг хэрхэн мэдэж, яагаад оролцохоор болсон бэ?
-Би өөрөө “Азийн модель” агентлагт харъяалагддаг. Урд урдны сарын тэмцээнүүдэд дэмжигчээр оролцож байсан. Гэтэл манай агентлагийн захирал мисс Х.Бадамгэрэл ийм гоё тэмцээн байна оролцохыг хүссэн юм. Ингээд нэгэнт энэ чиглэлээр явж байгаа хүний хувьд оролцоод үзье гэж шийдсэн. Өөрийн найз охин Д.Анундарийн хамт оролцсон чинь найз охин маань мөн адил энэ сарын “Фото мисс”-ээр шалгарчихсан байна.
-Их завшаантай бөгөөд сайхан хэрэг болжээ. Мэргэжил нэг үү?
-Тийм ээ бид хоёр хоёулаа загвар өмсдөг. Фото мистерээр шалгарснаа сонсоод найз охин руугаа залгах гэтэл өөдөөс залгаад сюрприз барьсан шүү. Их баяртай байна.
-Манай сайтаас зохион байгуулж буй “Фото мисс”, “Фото мистер” тэмцээний талаар өөрийн сэтгэгдлээ хуваалцвал?
-Үнэхээр гоё тэмцээн. Залуусын дунд хөгжилтэй бөгөөд зөв өрсөлдөөнийг явуулж, өөртөө итгэх итгэл, тодорхой хэмжээний урам хайрлаж байгаа гэж бодож байна. Эхэндээ санал хураалт шударга явж байгаа гэдэгт жаахан эргэлзэж байсан. Харин тэмцээн үргэлжлэх үед эргэлзээ маань арилсан. Яагаад гэхээр санал өгөхөд нэг компьютерээс нэг удаа л санал өгдөг юм билээ. Тэгээд хэдэн найз руугаа хандаад санал өгөхийг хүстэл яг хандсан найзуудын маань тоогоор санал нь нэмэгдэж байсан. Одоо өөрөө шударга явагддаг гэдгийг нотолсон гэрч нь болоод сууж байна шүү дээ.
-Урд урдны түрүүлсэн оролцогчид өөрсдийн гэсэн марктингаар амжилт гаргаж байсан. Таны хувьд ямар марктинг ашиглаж шалгарсан бэ?
-Өрсөлдөгчдийн хувьд их хүчтэй байсан. Бүгд өөр өөрсдийн гэсэн өвөрмөц төрх, хэв маягийг агуулсан залуус байсан. Миний хувьд найз нөхөддөө, гэр бүлийнхэндээ хэлсэн, мөн одоогийн залуусын хамгийн ихээр хэрэглэдэг болсон “Фэйсбүүк”-ийг ашиглаж нэлээд санал авсан байх шүү. Юутай ч тэмцээний энэ сарын тэргүүн байрыг тэр тусмаа найз охинтойгоо хамт эзэлсэндээ маш их баяртай байна.
-Залуу хүний хувьд цаашдын гэрэлт ирээдүйн төлөө явж, амжилт гаргахын тулд хамгийн түрүүнд мөрөөдөл, зорилго байх ёстой гэж боддог. Э.Мөнхбилэгийн хувьд?
-Мэдээж тэгэлгүй яахав. Залуу хүн бүр өөрсдийн гэсэн зорилго, тэмүүлэл, мөрөөдөлтэй байх ёстой. Миний мөрөөдөл гэвэл сургуулиа төгсөөд өөрийн эзэмшсэн мэргэжлээрээ амжилттай ажиллахын хажуугаар загварын ертөнцөд Монголдоо төдийгүй дэлхийд эх орныхоо нэрийг гаргасан загвар өмсөгч болох юм.
-Танд дахин баяр хүргээд гурван сарын дараа буюу финалийн шатанд эргэн уулзъя. Эцсийн шатанд мөн найз охинтойгоо ялалт байгуулахыг ерөөе.
-Баярлалаа хичээнээ. Мөн 24tsag.mn сайтын хамт олон болон нийт хэрэглэгчид болон залуустаа амжилт хүсье. Өшөө гоё гоё уралдаануудыг хэрэгжүүлээрэй гэж хүсье.
Хоёрдугаар сарын “Фото мисс” Б.Анундарь: Бодсон бүхэн биелнэ гэдэг чинь үнэн л юм байна
-Баяр хүргэе. Түрүүлсэн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?
-Баярлалаа. Би “Азийн модель” агентлагийн гэрээт загвар өмсөгчөөр ажилладаг. Анх багш маань надад ийм “Фото мисс” гэсэн тэмцээн байна. Чи оролцоорой гэж санал болгосон. Би ч хүлээж аваад өөрийнхөө зурагнуудаас явуулсан юм. Өмнө нь олон тэмцээнд оролцож байсан учраас зурагнууд их байсан л даа.
Эхэндээ бол өдөр болгон орж өөрийнхөө саналыг хардаг байсан. Бас доор нь хэн, юу гэж бичсэн байгаа бол гэж харж байсан юм. Гэрийнхэндээ, найзууддаа, хамаатнууддаа хэлсэн. Тэд нар маань бас цааш цаашаа өөр хүнд хэлээд л явсан байх. Тэгээд одоо хамгийн өндөр саналыг авчихсан байна. Нэг түрүүлээд, нэг бол хоёрдугаарт орчихсон байдаг. Эсвэл бүр доогуур саналтай болчихсон ч байсан, их өрсөлдөөнтэй байсан л даа.
-Өмнө нь олон зураг авахуулж байсан гэж байна. Манай тэмцээнд нэг хүнээс 5-6 зураг л орж байсан. Зураг сонгож илгээхэд хэр хэцүү байсан бэ?
-Аль дээр юм бол, аль нь тохирох бол гэж бас бодсон л доо. Гэхдээ хамгийн эхэндээ энэ тэмцээний талаар ойлголтгүй байсан. Зургийн тэмцээн юм болов уу гэж бодож байсан. Тэгсэн чинь хүмүүс зургийг нь хараад, санал өгөөд явах юм байна гэж бодсон. Тийм болохоор зургаа би мисс гэдэг утгаар нь инээмсэглэл харуулсан, гоё зураг байвал болох юм гэж бодсон. Бас өмнөх сард оролцсон хүүхдүүдийн зургийг харж байгаад л өөрийнхийгөө сонгосон.
-Манай сайтад зургийн чинь дор тодорхой танилцуулга орсон л доо. Гэхдээ өөрийгөө арай дэлгэрэнгүй танилцуулахгүй юу?
-Намайг Дашдоржийн Анундарь гэдэг. МУИС-ийн нэгдүгээр курсийн оюутан. “Азийн Модель” агентлагийн загвар өмсөгчөөр ажилладаг.
-Манай тэмцээний онцлог, сонирхолтой тал ажиглагдсан уу?
-Оролцогчид нь бүгд манай агентлагийн охид байсан болохоор хэцүү ч юм шиг байсан. Бүгд миний сайн найзууд, агентлагтаа хамтрагчид мөртлөө энд өрсөлдөгчид болж хувирдаг.
-Нэг жил загварын тайзнаа ажиллаж байгаа хүн олон тэмцээн уралдаанд орсон биз дээ?
-Тийм ээ, хамгийн анх агентлагийнхаа “Wonder vision” наадамд оролцож, шилдэг 35-ын нэг болсон. Тэгээд бусад 34 хүүхэдтэй хамт агентлагтаа үргэлжлүүлэн ажиллах эрхтэй болсон байгаа. Саяхан “Гоёл” наадмын дараа орохуйц том “Мода Арт” тэмцээнд оролцоод шилдэг аравт шалгарлаа. Шилдгүүд нь удахгүй Тайланд руу явж тэмцээнд оролцох эрхээ авчихсан байгаа. Ойрын үед орсон нь гэвэл тэр байна даа.
-Тайландад оролцох тэмцээн нь ямархуу чанартай тэмцээн бэ? Бэлтгэлээ хэр хийж байна вэ?
-Бэлтгэлийг тэмцээн рүү явахынхаа өмнөхөн эрчимтэй хийнэ гэсэн. Одоо тэр улсад борооны улирал эхлээд үертэй байгаа учраас дөрөв, тавдугаар сараас явах байх. Ямар учиртай тэмцээн бэ гэвэл Тайландад “Монголын нэг өдөр” гэж болдог. Монголын хаан, хатдын хувцас, загварын чиг хандлагыг танилцуулна. Бас урлаг соёлын өдрүүд болох юм. Ингэж улсынхаа нүүр царай болж явах юм.
-Загвар өмсөгчийн чиглэлээр хөлөө олчихсон яваа юм байна. Өөр ямар сонирхолтой вэ?
-Би төгөлдөр хуур сонирхдог. Багаасаа тоглох дуртай байсан. Хөгжмийн хаан нь шүү дээ, дугуйланд явж байгаа, ер нь сайн тоглодог шүү.
-Манай хоёрдугаар сарын мисс, мистерээр нэгэн сайхан хос хоёул тодорчээ. Ийм тохиолдол бас байдаг аа гээд бид мэдчихээд гайхаж байлаа. Сэтгэгдлээ хуваалцахгүй юу?
-Харин тийм ээ,/инээв/ бид хоёр загварын ертөнцөд зэрэг орсон. Тэмцээн уралдаанд оролцсон цаг хугацаа ч гэсэн адилхан гэсэн үг. Бид хоёр мисс, мистерт нь бас л цуг өрсөлдсөн. Тэгсэн чинь хоёулаа түрүүлээд гараад ирлээ. Би танилууддаа өөрийгөө дэмжээрэй гээд хэлж байхдаа хааяа найз залуугаа тэр хүмүүст хэлдэг байсан. Хоёулаа түрүүлчихвэл гоё шүү гэж ярьж, бодож байснаас ийм зүйл болно гэж яаж мэдэх билээ. Тэгээд бодсон бүхэн биелнэ гэдэг чинь үнэн л юм байна.
Өнөөдөр/өчигдөр/ над руу залгаад хэлэхэд нь би баярласан. Чи манай мисс боллоо, бас мистер нь Мөнхбилэг болсон гэхэд нь шууд Билэгээ рүүгээ залгасан. Тэгээд л нэг хэсэг утсаар бөөн баяр болсон доо.
-Ер нь миссийн тэмцээнд оролцох, манайхаас зохион байгуулдаг “Фото мисс”-д оролцох энэ хоёр мэдээж өөр байх. Онцлог нь юу юм бол?
-Тийм ээ, мисс, модель гэж хоёр өөр хүмүүс шүү дээ. Дизайнерын хийсэн хувцсыг өмсөж, бусдад таниулах үүрэгтэй хүн бол модель юм. Харин өөрийн гоо сайхнаа харуулж, хүмүүст танигдах хүн бол мисс. Би бол модель чиглэлээр ажиллаад жил гаруй хугацаа өнгөрөөж байна.
Танай энэ тэмцээн бол миссийн тэмцээн шүү дээ. Тэгсэн мөртлөө фото гэсэн болохоор бас их онцлогтой байсан.
-Тэгвэл өөрийг чинь моделиос мисс болж “урвах” тийм сэтгэгдэл төрүүлж чадсан болов уу?
-Төрүүлсэн шүү./инээв/ Миссийн тэмцээнд оролцож болохоор юм уу гэж бодсон. Модель бол ямар хувцас өмсөнө түүндээ нийцсэн сэтгэл хөдлөлийг гаргадаг. Хуримын хувцас өмсвөл яг л хуримлаж байгаа юм шиг аз жаргалтай, хатны хувцастай бол намбатай гэх мэт. Ийм шаардлага байдаг. Тэгвэл мисс арай өөр болохоор хүнд санагдаагүй.
-Өрсөлдөгч охидод хандаж юу гэж хэлмээр байна. Бас сайхан охид оролцсон шүү дээ. Хагас жилдээ дахиж оролцох, хагас жилийн шилдгүүдэд оролцох боломжгүй боллоо.
-Бүгдээрээ миний найзууд байсан. Тийм учраас нэг удаа ялагдаж байгаа ч дараагийн удаа түрүүлэх боломж гарч ирдэг болохоор найзууд маань намайг дэмжинэ. Та нар минь хөөрхөн шүү, амжилт хүсье гэж хэлье.
-Хагас жилийн шилгүүдийг шалгаруулах тэмцээнд өөрийн хүссэн зургийг оруул гэвэл өөрт чинь зургийн сан хэр байгаа вэ?
-Байгаа шүү. Сан нэлээд арвин. Тэгээд ч зургаадугаар сарын шалгаруулалт хүртэл нэмээд зураг авахуулж амжина байх.
-Тийм байх, ингээд амжилт хүсье. Өмнө нь хоёр мисс тодорсон, ард чинь гурван мисс хүлээгдэж байна. Ингээд хагас жилийн шилдгүүдэд түрүүлээд, гадаад руу аялах эрх хожоорой гэж хүсье.
-Баярлалаа, тэр үед дахиад хосоороо түрүүлнэ ээ. /инээв/
24tsag.mn интернэт өргөн чөлөөн дэх сэтгэлд сэвгүй сайхан залуус, үзэсгэлэнт охид, бүсгүйчүүдийг энд дуудаж байна. Гурван сарын “Фото мистер”-үүдийг дахин таницуулбал, Г.Ган-Эрдэнэ, Б.Бороо, Э.Мөнхбилэг нар байлаа. Харин “Фото мисс”-ээр Г.Анужин, Б.Баярзаяа, Д.Анундарь нар. Харин дараагийх нь та ч байж болох юм. Бурхнаас заяасан төрх, хэв маягийг гайхуулж амьдрах нь бахархмаар зүйл биш гэж үү. Магадгүй үерхдэг залуу, бүсгүйтэйгээ хамт орж энэ сарын ялагчдын түүхийг давтах ч юм бил үү, танд гайхамшигтай дурсамж үлдээх нь лавтай. Бид таныг хүлээж байна.

Холбоотой байя! 24tsag.mn.