Өнөөдөр өглөө 07.00 цагт Тасганы овоон дээр шинийн наймны нарыг харах ёслол боллоо. Уг ёслолд МАХН-ын ЕНБД Н.Удвал, МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэл, Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн Г.Уянга, МАХН-ын Залуучуудын холбоо болон бусад нам эвсэл иргэний хөдөлгөөнийхөн тэргүүтэй 1000 гаруй хүн ирж оролцлоо.

Өнөөдөр өглөө 07.00 цагт Тасганы овоон дээр шинийн наймны нарыг харах ёслол боллоо. Уг ёслолд МАХН-ын ЕНБД Н.Удвал, МҮАН-ын дэд дарга Б.Цогтгэрэл, Амлалт нэхэх ард түмний холбооны тэргүүн Г.Уянга, МАХН-ын Залуучуудын холбоо болон бусад нам эвсэл иргэний хөдөлгөөнийхөн тэргүүтэй 1000 гаруй хүн ирж оролцлоо. Энэ үеэр “Их хүрээ” хийдийн тэргүүн хамба З.Санждорж “Шинийн наймны нарыг харж хүслээ хэлж сүслэн залбирч чадах аваас ургах наран адил ажил үйлс бүтэмжтэй байдаг. Ийм иргэд олон та бүхэн минь чин сэтгэлээсээ нарандаа залбирч хүндэтгэл үзүүлэх аваас буян заяа дэлгэрнэ. 17 жарны усан луу жилийн хаврын тэргүүн сарын шинийн наймны өглөөний нарыг харснаар үйлс ажил бүтэж буян заяа дэлгэрнэ” гэв.
Б.Чимэг