Өнөөдөр 11 цагт УИХ-ын ээлжит бус чуулган эхэлнэ

Өнөөдөр 11 цагт УИХ-ын ээлжит бус чуулган эхэлнэ. Лхагва гараг хүртэл үргэлжлэх энэ чуулганаар Орон нутгийн сонгуулийн тухай хууль, Шүүхийн тухай багц хууль, 2012 оны төсвийн тухай хуулинд өөрчлөлт оруулах зэрэг асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд байгаа юм. Өнөөдөр АН, МАН-ын гишүүд тус бүр 12 цагт бүлгийн хурал хийх бөгөөд дээрх хуулиудад ямар санал оруулахаа нарийвчлан ярилцах юм байна.