“Учиртай гурван толгой” дуурийн шилдэг дүрийг шалгаруулах улсын уралдаан болно
“Учиртай гурван
толгой” дуурийн шилдэг дүрийн шалгаруулах улсын уралдаан болно
Төрийн шагналт,
ардын жүжигчин Б.Дамдинсүрэнгийн хөгжим, Д.Нацагдоржийн цомнол “Учиртай гурван
толгой” дуурийн шилдэг дүр шалгаруулах улсын уралдаан энэ сарын 11-нд эхэлнэ.
Залуу дуучдад бие биенээсээ суралцаж, харилцан туршлага солилцох, өөрийнхөө ур
чадварыг мэдэх, зорилготой уг тэмцээнд энэ жил 19-30 насны 70-аад дуучин
оролцохоор бүртгүүлсэн байна. Үүнээс Юндэнд хамгийн олон дуучин, Хоролмаад
хамгийн цөөхөн дуучин дуулах нь. Нэгдүгээр шатны шалгаруулалт театр урлагийн
мэргэжлийн байгууллагууд дээр болсон бөгөөд хоёр, гуравдугаар шатны
шалгаруулалт “Улаанбаатар” чуулга, ДБЭТ-т болох юм. Энэ жилийн уралдаанд 10
гаруй орон нутгийн уран бүтээлчид оролцохоор мэдүүлгээ ирүүлжээ .
Т.Хулан