Өнгөрсөн амралтын өдрөөр гурван явган зорчигчийг мөргөж, нэг хүнийх нь амь насыг хохироогоод ослын газраас зугтсан хэрэг гарчээ. Осол Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын 44-484 тоот хашааны урд талын замд гарсан байна.

Өнгөрсөн амралтын өдрөөр гурван явган зорчигчийг мөргөж, нэг хүнийх нь амь насыг хохироогоод ослын газраас зугтсан хэрэг гарчээ. Осол Чингэлтэй дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын 44-484 тоот хашааны урд талын замд гарсан байна. Уг жолоочийг хэргийн газраас зугтахад Нийслэлийн хөдөлгөөнт эргүүлийн газрын ахлах офицер, цагдаагийн ахмад Хорлооринбүүчий цаг алдалгүй, шуурхай эрэн сурвалжилсны үр дүнд илрүүлжээ. Хэргийг “Toyota Prius” маркийн 21-88 УНР улсын дугаартай автомашины жолооч З үйлдсэн байна. Тэрээр осол гаргах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байжээ. Хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байна.
Б.Чимэг