Өнгөрсөн сард зүрхний мэс засалд орсон Японы эзэн хаан Акихито өнөөдөр эмнэлгээс гарлаа.

Өнгөрсөн сард зүрхний мэс засалд орсон Японы эзэн хаан Акихито өнөөдөр эмнэлгээс гарлаа. 78 настай тэрбээр сүүлийн хэдэн сар бие нь тааруу, эмнэлгийн хяналтанд байсаар зүрхний хагалгаанд орсон юм. Тэрбээр өнгөрсөн оны гуравдугаар сарын 11-нд болсон хүчтэй цунамигаас болж амь үрэгдсэн иргэдийн дурсгалыг хүндэтгэх ёслолд оролцохоор эмнэлгээс гарч байгаа гэж "BBC" мэдээллээ. Нас өндөр болсон Японы эзэн хаан 2009 оноос хойш гадаадын төлөөлөгчидтэй уулзаж, илтгэл тавихаа больсон юм. Тэрбээр өмнө нь 2003 онд мөн түрүү булчирхайн хагалгаанд орж байжээ.