УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын санаачилсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин нарын санаачилсан Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн заалтанд ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Цагаан сарын баярын өмнө хориг тавьсан билээ. Авилгыг таслан зогсоох, төрийн албаны хүнд суртлыг багасгах зорилготой энэ хуулийг 7-р сарын 15-наас хэрэгжүүлж эхэлнэ гэж заасан юм. Харин үүнд ерөнхийлөгч хориг тавьж, УИХ-ын сонгуулиас өмнө буюу тавдугаар сараас мөрдөж эхлэх нь зүйтэй гэж байр сууриа илэрхийлсэн. Тэгвэл өнөөдөр АН-ын УИХ дахь бүлгийн гишүүд хаалттай хуралдаанаараа хэлэлцэж энэ хоригийг хүлээж авахаар болсон гэж эх сурвалж мэдээллээ. Харин МАН-ын гишүүд ямар байр суурьтай байгаа нь тодорхойгүй байна.