Эх орноосоо урвасан хэргээр эрүүгийн хэрэгт татагдсан Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын орлогч дарга асан, хурандаа В,Нямхандын хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ.

Эх орноосоо урвасан хэргээр эрүүгийн хэрэгт татагдсан Тагнуулын ерөнхий газрын Сөрөх тагнуулын газрын орлогч дарга асан, хурандаа В,Нямхандын хэргийг Нийслэлийн прокурорын газарт шилжүүлжээ. Түүнд холбогдох хэргийн шүүх хурал өнгөрсөн оны арваннэгдүгээр сарын 16-нд Хан-Уул дүүргийн шүүхэд болж, хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан билээ. Түүнийг Сөрөх тагнуулын албанд ажиллаж байхдаа төрийн нууцад хамаарах баримт бичгийг задруулсан хэрэгт буруутгаж байгаа юм. Түүнд үүсгэсэн 79.1-т заалтад Монгол Улсын иргэн тус улсын тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдал, батлан хамгаалах хүчин чадалд хохирол учруулах зорилгоор гадаад улсын тагнуулын албанд элссэн, төрийн нууцыг гадаад улс, түүний тагнуулын албанд шилжүүлэн өгсөн, Монгол Улсын эсрэг дайсагнасан үйл ажиллагаа явуулдаг гадаад улсын байгууллагатай хамтран ажилласан, дайны байдалд буюу дайн бүхий байдал зарласан үед дайсны талд шилжин орсон бол 16-25 жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ. Уг хэрэгт Нийслэлийн прокурорын газрын орлогч Е.Сагсай хяналт тавьж, энэ сарын сүүлээр шүүхэд шилжүүлэх аж.
Б.Чимэг