Нөөцийн махны үнийг нэмэхийг түр хойшлуулав
Нөөцийн махны үнийг нэмэхийг түр
хойшлуулав
Энэ жил 12 мянган тонн нөөцийн мах
бэлтгэсэн. Үүнээс 4900 тонныг борлуулж дуусаад байна. Энэ сард 2350 тонн мах
борлуулах хуваарьтай боловч нөөцийн махны үнэ нэмэх болсонтой холбоотойгоор
борлуулалтыг өнгөрсөн долоо хоногт зогсоогоод байсан билээ. Харин өнөөдрөөс
нөөцийн махыг борлуулж эхэлжээ. Гэвч энэ нь үнийг нэмэхээ больсон гэсэн үг биш
юм байна. Монголын махны холбооны удирдлагууд хуралдах боломжгүй байгаагаас
нөөцийн махны үнийг нэмэх асуудал түр хойшлогдоод байгаа нь энэ гэнэ.
Т.Хулан