Талхны үнийг нэмсэн аж ахуй нэгжүүдэд хариуцлага тооцно
Талхны үнийг нэмсэн аж ахуй нэгжүүдэд
хариуцлага тооцно
Өнгөрөгч бямба гаргт талхны үнэ 50-100
төгрөгөөр нэмэгдсэн. Тухайлбал 550 төгрөгөөр зарагдаж байсан жижиг хар талх 650
төгрөг, 750 төгрөгөөр зарагдаж байсан талх 850 төгрөг болсон. Өргөн хэрэглээний
бараа бүтээгдэхүүний үнэ тэр дундаа талхны үнийг ийн нэмсэн нь нийгэмд бухимдал
үүсгээд байгаа юм. Энэ талаар ч холбогдох байгуулагууд талх, гурилан
бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг компаниудад анхааруулаад байгаа юм байна. Иймд
гурилан бүтээгдэхүүний үнийг нэмсэн аж ахуйн нэгжүүд Монголын хэрэглэгчдийн эрх
ашгийг хамгаалах нийгэмлэгүүдийн үндэсний холбоо болон хэрэглэгч олон нийтэд
бүтээгдэхүүний өөрийн өртгийн тооцоо, үнэ нэмэх болсон шалтгаан үндэслэлээ
яаралтай мэдэгдэнэ гэнэ. Хэрэв зохиомлоор талхны үнэ нэмсэн нь тогтоогдвол
холбогдох байгууллагуудад хууль ёсны дагуу хариуцлага тооцох аж.