“Комсомольская Правда – Улан-Удэ” сонины газраас Буриадын хамгийн тарган бөгөөд хамгийн гоо бүсгүйг шалгаруулжээ. “Мисс ХХL” титмийн төлөө өрсөлдөхөөр төгсгөлийн шатанд 10 бүсгүй үлдсэн байна. Оюун ухаан, авъяас чадвар, гоо үзэсгэлэн, хувцас загвар зэрэг олон төрлөөр өрсөлдсөн тэдний дундаа хамгийн шилдгийг тодруулах тийм ч а маргүй байлаа гэж шүүгчид мэдэгджээ.
Дорны маягтай гэдэсний бүжгээрээ үзэгчдийг алмайруулсан, 18 настай Светлана Имехенова “Мисс ХХL” титэм, Буриадын тарган гоо бүсгүйгээр шалгарлаа.




Гэрэл зургуудыг Марк Агнор
Сэтгэгдэл (1)