Сонгуулийг шударга явуулахын тулд санаачилсан цахим иргэний үнэмлэхийн ажил удааширч байгаа нь МАН-ын явуулга.

Сонгуулийг шударга явуулахын тулд санаачилсан цахим иргэний үнэмлэхийн ажил удааширч байгаа нь МАН-ын явуулга. Ажил саатаж байгаа нь УБЕГ-ын даргын үүрэг гүйцэтгэгч Л.Амарсанаа, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдорж нартай холбоотой гэж АН-ын гишүүд буруутгаж байгаа. Тэгвэл үүний хариуд МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүвшин иргэний үнэмлэхийн ажил тулгуу хугацаатай болсон нь тэргүүн шадар сайд Н.Алтанхуягтай холбоотой гэв. Тэрбээр “Өнгөрсөн оны гурав дугаар сард гарсан шийдвэрийг Н.Алтанхуяг 11 сард л чуулганаар оруулж ирсэн. Тэгэхээр бүтэн найман сар ямар ч ажил хийгээгүй гэсэн үг. Цахим иргэний үнэмлэхийн загварыг “Бодь” компаний охин компани хийсэн. Гэтэл загвараа өөрчил гээд буцаасан болохоор 2-р сарын эхээр баталсан байна” гэв. Харин санал тоолох машины тухайд СЕХ хугацаандаа амжина, төлөвлөгөөний дагуу хэвийн явагдаж байгаа гэж мэдээлсэн юм.