
АНУ-ын нисгэгчгүй онгоцноос Йеменд цохилт хийсэн тухай France-Presse агентлаг мэдээлэв. Цохилтоор Йемений Аль-Байда мужид “Аль Каида” салбарын 23 дайчинг устгасан байна.
Аль-Байда мужийн гурван сууринд уг цохилтыг хийсэн ба цэргийн ямар хүчин уг ажиллагаанд оролцсон тухай тодорхой мэдээлэл байхгүй.
Гуравдугаар сарын 9-нд Йемений энэ бүлгийн лидерүүдийн нэг Мохаммед Аль-Ханик өвчний улмаас нас барсан тухай мэдээлэл гарсан байв.
Д.Идэр