
Энэ удаагийн үзэсгэлэнд монголын төлөөлөгчдийг Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Д.Цогтбаатар тэргүүлэн оролцож байна. Үзэсгэлэнд Монгол Улсаас 3 авиакомпани, тухайлбал, МИАТ, Изинес, Монголиан айрланз, мөн тур оператор болох Ар Монгол, Жуулчин, Натур тур, Мат, Монголиан адвенчэр турс, Цолмон травел, Селена травел компани оролцож байна.
Сайд Д.Цогтбаатар үзэсгэлэнгийн хүрээнд Холбооны Эдийн засгийн хамтын ажиллагаа, хөгжлийн сайд Д.Нийбел, Холбооны Эдийн засаг, технологийн яамны Парламентын ТНБД бөгөөд Холбооны Засгийн газрын Жижиг, дунд үйлдвэр, Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Бүрэн эрхт төлөөлөгч Э.Бургбахер, Мессе-Берлин ХХК-нийн Ерөнхийлөгч Р.Хоош нартай уулзалт хийж, хоёр орны хоорондын аялал жуулчлалын салбарын харилцаа, хамтын ажиллагааны талаар ярилцаж, санал солилцохоор болжээ.
Б.Чимэг