Цахим иргэний үнэмлэхийг хэвлэх төхөөрөмжийг оруулж ирэх, нууцлал болон мэдээлэл суулгах программ зохиох эрхийг тендергүйгээр “Бодь интернэйшнл” компани авсан тухай мэдээллийг Хууль зүй, дотоод хэргийг сайд Ц.Нямдорж дэлгэсэн. Харин өнөөдөр УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр энэ асуудлыг нэхэн шалгаж, тендерийг дахин зарлах тухай шаардлагыг
Ц.Нямдорж сайдад хүргүүллээ. Тэрбээр УИХ-ын гишүүн Л.Болдын эзэмшдэг “Бодь” группийн охин компани болох “Бодь интернэйшнл” компаний захирал М.Зоригт өмнө нь 2004 оны УИХ-ын сонгуулийн үеэр ч иргэний үнэмлэхийг хуурамчаар хэвлэж байсныг гэрчилнэ гэв. 2004 онд М.Зоригт Дорнод аймгийн Хэрлэн сумын дөрөвдүгээр багийн иргэдийн 400 гаруй үнэмлэхийг хуурамчаар хэвлэж, санал өгүүлснийг Ц.Шинэбаяр гишүүн хувиараа мөрдөж шалгажээ. Хэрлэн сумаас гадна өөр хоёр хэсгийн хороон дээр тус бүр 60-70 иргэний үнэмлэхийг хууль бусаар хэвлэн гаргасан баримт ч байгаа аж. Тэрбээр энэ асуудлыг яагаад цаг тухайд нь хөндөөгүйг асуухад “Тухайн үед СЕХ болон намын даргадаа албан бичиг өгсөн. Хоёр намын удирдлагууд тохиролцоод өнгөрсөн болохоор цааш нь хөөгөөгүй орхисон” гэв.
Аливаа тендерийн эрх авсан байгууллага ажлаа дууссаныхаа дараа бүх мөнгөө авах ёстой байтал “Бодь интернэйшнл” ХХК аль хэдийн тендерийн 30 тэрбумаа урьдчилан авсан байна. Давхар давхар хууль зөрчсөн энэ үйлдлийг нь зогсоож, дахин тендер зарлахыг тэрбээр шаардаж байгаа юм. Цахим иргэний үнэмлэхийг хэвлэхдээ хууль зөрчиж байгаа нь цаашлаад үндэсний аюулгүй байдлын асуудал болох тул төрийн гурван өндөрлөгт дээрх бичгээ мөн хүргүүлж байгаа гэнэ.
УИХ-ын гишүүн Ц.Шинэбаяр гадаадад эмчилгээ хийлгэж байсан учир хууль бус тендерийг зогсоож чадаагүй гэж учирлаж байв. Мөн түүнийг эзгүй хойгуур 2012 оны төсөвт Дорнод аймгийн 13 сум бүгд цахилгаан хүчдэлийн шугамд холбогдсон байтал Чулуун хороот сумд дахин 4.5 тэрбумыг төсөвлөсөн байгааг хүчингүй болгохыг ерөнхий сайдаас хүссэн ч хариу өгөөгүй байгаа гэлээ. Цахим иргэний үнэмлэхийн тендерийг дахин явуулахыг хүссэн бичгийн хариуд Ц.Нямдорж сайд “боломжтой хувилбараар шийдэхийг бодъё” гэсэн хариу хэлсэн аж. “Боломжтой хувилбар” гэж юуг хэлээд байгаа нь тодорхойгүй, хуулийн дагуу шийдэгдэх магадлал бага байгаа тул олон нийт анхааралдаа авахыг Ц.Шинэбаяр гишүүн хүсэв.