Интернетийн өргөн боломжийг ашиглан тагнуулын үйл ажиллагаа явуулж байна гэж Хятад улсыг Британийн ОНХМХ-үүд буруутгаж байна гэж хятадын “Хуаньцю Шибао” сонинд өчигдөр бичжээ.

Интернетийн өргөн боломжийг ашиглан тагнуулын үйл ажиллагаа явуулж байна гэж Хятад улсыг Британийн ОНХМХ-үүд буруутгаж байна гэж хятадын “Хуаньцю Шибао” сонинд өчигдөр бичжээ. “Хуаньцю Шибао” сонинд “Энэ үйл ажиллагааны төлөө чухам хэн хариуцлага хүлээх ёстойг НАТО-гийн төлөөлөгчид тогтоогоогүй байна, харин аюулгүй байдал хариуцсан зарим албаны хүмүүс Хятадыг буруутгасан бололтой” гэж бичжээ. Мөн Хятад улсын нэр дээр ийм хариуцлагагүй дайралт, шүүмжлэл урьд нь ч гардаг байсан гэхдээ тухайн үед нь хятадын төр засаг шийдвэртэй няцаадаг байсан гэж “Хуаньцю шибао”сонинд онцлон тэмдэглэсэн байна.
Харин Лондоны “Дейли Телеграф” сонинд “Энэ бүхэнд мэдээж хэрэг Хятад улс л буруутай, гэхдээ НАТО энэ байдлыг нээлттэй тайлбарлахыг хүсэхгүй байна” гэжээ. Хоёр талын энэхүү маргаанд одоогоор НАТО-гоос ямар нэгэн тайлбар хийгээгүй байгаа бөгөөд олон улсын ажиглагчдын үзэж буйгаар энэ явдлаас болж Хятад, Британи хоёрын хоорондын харилцаанд нэлээд зөрчил гарч болзошгүй гэж үзэж байна.
Б.Ням